“Монгол хаан” жүжиг Сингапурт тоглогдоход бэлэн боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
14 цагийн өмнө

Дэлхийн театрын ертөнцөд Монгол соёлыг тамгалж буй “Монгол хаан” жүжиг аравдугаар сарын 17-ны өдрөөс алдарт "Marina Bay Sands"-д Азийн аялан тоглолтоо эхлүүлэхээр “Азийн бар” Сингапур Улсад хүрэлцэн ирлээ.

700 жилийн тэртээ энэ нутгаас заан авахаар Монголын их хааны элч нар ирж байсан бол Монгол соёлын элч нар 700 жилийн дараа дахин ирлээ.

"Монгол хаан” жүжгийн баг Сингапурын "Marina Bay Sands"-д “Mongol Khan” жүжгийг аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл тоглох ба Сингапурын тоглолтын гол дүрийн жүжигчдэд дэлхийн шилдэг жүжигчдийг урин тоглуулж байгаагаараа онцлогтой юм. 

Тасалбар захиалах холбоос: Portal.mn
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Муу монгол хэл(157.15.7.100) 14 цагийн өмнө

<“Монгол хаан” жүжиг Сингапурт тоглогдоход бэлэн боллоо> гэж бичихгүй. “Монгол хаан” жүжгийг Сингапурт тоглоход бэлэн боллоо гэж бичнэ.

0  |  0
Top