ФОТО | "Пусаны олон улсын кино наадам"-аас "Гажуудал" өндөр үнэлгээ авав

2024 оны 10 сарын 12

29 дэх удаагийн "Пусаны олон улсын кино наадам" -ын  нээлт, улаан хивсний ёслол аравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

29 дэх Пусаны олон улсын кино наадмын “A Window On Asian Cinema” буюу "Азийн Киноны Цонх" хэсэгт найруулагч Б.Баатарын “Гажуудал” уран сайхны кино 500 гаруй уран бүтээлээс онцлох 30 киноны нэгээр албан ёсоор шалгарч, олон улсад Монгол улсаа төлөөлөн киногоо нээв.

Тус наадамд уран бүтээлчдээ төлөөлөн найруулагч Б.Баатар, гэргий А.Өлзийсайхан, зураглаач Н.Мөнх-Эрдэнэ , продюсер Б.Дөлгөөн ( Alexa Khan), продюсер Trevor Morgan Doyle нар уригдан оролцож, дэлхийн шилдэг 5000 гаруй кино уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцоод иржээ."Гажуудал" уран сайхны киног олон улсад "TRAVESTY" хэмээн нэрлэжээ.

"Team Hero",  "Nomadia Pictures",  "Tree Flames" мөн "Update Entertainment"-ийн хамтын бүтээл "Гажуудал" уран сайхны кино нь 2023 онд зураг авалтаа хийж,  жилийн турш хөгжүүлэлт хийгдэн анх удаа Бусаны кино наадамд "сойсон" нь энэ аж. 

"Гажуудал"  сэтгэл зүйн триллер киноны үзвэр аравдугаар сарын 3,5,9-ны өдрүүдэд гарсан бөгөөд Пусаны кино наадам эхэлхээс өмнө тасалбар дуусч, үзэгчдийн дунд эрэлттэй байсан аж. Үзвэрийн дараах үзэгчдийн сэтгэгдэл өндөр байсан бөгөөд киноны дараа асуулт, хариултаар үргэлжилсэн байна.

Мөн тус киноны талаар кино шүүмжлэгч Nikki Baughan Screen Daily нийтлэлдээ "TRAVESTY" онцгой дүрслэлт кино хэмээн дурьджээ.

Дашрамд сонирхуулахад "Гажуудал" буюу "TRAVESTY" кино нь 16 дахь жилдээ зохиогдох гэж байгаа “Улаанбаатар” олон улсын кино наадамын нээлтийн киногоор гарч, үзэгчдийн хүртээл болно. Тус наадам аравдугаар сарын 16-аас 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.16) 2024 оны 10 сарын 13

Сүржигнээд байх юмгүй, ямар ч олон улсын арга хэмжээ урмыг нь бодоод оролцогчдоо хэрэгтэй хэрэггүй номинацаар шалгаруулж, дурсгалын юухан хээхэн өгдөг бичигдээгүй хуультай ш дээ, кк

0  |  0
зочин(66.181.191.240) 2024 оны 10 сарын 13

монгол дээл гоё байна монголчуудыг онцгой харагдуулах хувцас мөн дөө

0  |  0
Top