Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулллаа.
Барилдааны хуваарь
Аравдугаар сарын 16-18-нд 09:00 ба 14:30 цагаас
- Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,
Аравдугаар сарын 19-нд 13:00 цагаас
- Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Аравдугаар сарын 20-нд 11:00 цагаас
- Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Аравдугаар сарын 27-нд 13:00 цагаас
- Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.
Сэтгэгдэл ( 0 )