Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
18 цагийн өмнө

Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ны өдрүүдэд болов.

Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна.

Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий алт, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-ий алтан медаль хүртэж, холимог тулааны спортын шилдэг эрэгтэй тамирчин болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top