Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн ”ОЛИМП” Спорт авиралтын төвийн 5 жилийн ойд зориулсан Спорт авиралтын "Намрын сорилго-2024" тэмцээн амжилттай үргэлжилж байна.
Бидний залуу халаа болсон өсвөр,залуучууд нийт таван насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд саяхан Урьдчилсан болон Хагас шигшээ авиралтууд амжилттай өндөрлөлөө. Удахгүй шигшээ авиралтууд эхлэж аваргуудаа тодруулна.
Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Б.Пүрэвжав (“Сутайн бор” клубийн тамирчин, Уулын спортын II зэрэгтэй)
Сэтгэгдэл ( 0 )