ШУУД I О.Есүгэн "Дэлхийн цом"-ын шилдэг наймд үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
11 цагийн өмнө

Буудлага спортын ОУХМ О.Есүгэн Энэтхэг улсын Шинэ Дэли хотноо болж байгаа Дэлхийн цомын финалд уригдан, оролцож байна. 

Манай тамирчин өнөөдөр 50 метрийн 3 байрлалаас буудах дасгалд цэц сорьж байгаа бөгөөд одоогоор шигшээ наймд шалгарч үлдээд байна. 

Финалын буудлагыг ЭНД ДАРЖ үзэх боломжтой. 

Дэлхийн цомын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top