"Намрын Хит-2024"-т зөвхөн шилдгүүд ЧУУЛНА

Ж.Сондор | Zindaa.mn
8 цагийн өмнө

 

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "НАМРЫН ХИТ-2024" тоглолт найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

Энэхүү үдэш та энэ цагийг эзэлсэн агуу гайхамшигтай дуучдаас авахуулаад шинэ цагийн залуу дуучид, хөгжимчид, бүжигчид, авьяаслаг хөтлөгчид, гэрэл, техник гээд урлагаас авч болох бүхий л таашаалыг хүртэж болох аж.  ​Ажил хөдөлмөр ундарсан налгар намрын өдрүүдийн ачааллаа түр мартан дуртай дуучдынхаа хит дуунуудыг сонсох боломжийг "Намрын хит 2024" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт танд олгож байна.

Уг тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Ардын жүжигчин, дуучин А.Долгор, С.Ганзориг, Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ, Ж.Уранчимэг,   Б.Батболд,  У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Ч.Амаржаргал, Соёлын тэргүүний ажилтан Н.Мөнгөншагай, Л.Нарантуяа,  хос дуучид А.Анхбаяр Б.Чанцалдулам, дуучин Д.Эрдэнэсувд, Бор Мэндээ, дуучин Б.Бат-Энэрэл, нар оролцох юм.

Тоглолт 2024 оны аравдугаар сарын 20-ны өдөр 19:00 цагаас "UB палас"-ын концертын их танхимд болно. 

Тасалбарыг "UB палас"-ын билетийн кассаар худалдахаас гадна Ticket.mn, 94941909, 80591979 үнэгүй хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909,80591979 дугаараас лавлах боломжтой.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top