16 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд энэ сарын 17-нд наадмын зочин, найруулагч Габриелла Брэдийн “Баримтат уран сайхны кино бүтээх нь” сэдэвт мастеркласс болсон нь олон уран бүтээлчдийн анхаарлыг татлаа. Энэ жилийн наадмын “Баримтат кино хэсэг”-т түүний “Чоно үүр шөнөөр ирдэг” кино бүтээл гарч байгаа юм.
Габриелла Брэд Кубын La Escuela Internacional de Cine-д Баримтат киноны чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд гол дүрүүдтэйгээ ойроос ажиллаж, холимог жанрын кинонууд хийдгээрээ онцлог найруулагч юм. Түүний анхны бүтээл "Өлсгөлөн сүнснүүдийн арал" (2018) нь олон улсын 80 гаруй кино наадамд оролцож, АНУ, Их Британи, Герман, Австралид нээлтээ хийж байв. Тус кино нь олон улсад 30 гаруй шагнал хүртсэн бөгөөд Трибека кино наадмын шилдэг баримтат кино, Visions du Reel-ийн Byens-Chagoll шагнал, IDFA-гийн Хүний эрхийн шагнал, Мумбайн кино наадмын шүүгчдийн шагнал, Аделаидын кино наадмын шилдэг баримтат кино, Independent Spirit Award-д нэр дэвшиж байжээ.
Киноны уран бүтээлчдэд зориулсан өөр нэгэн сайхан мэдээг дуулгая. Энэ бол "Авдраа уудал" сургалт. Сэдэв нь "Баримтат уран сайхны кино бүтээх нь".
Энэ жил "Улаанбаатар" олон улсын кино наадамд "Түрлэг эхлэх цагаар" баримтат уран сайхны киногоороо оролцож буй найруулагч Софи Хусум Йоханнесений "Баримтат уран сайхны кино бүтээх нь" сургалтыг өнөөдөр 12:00 цагаас "Улаан гэр" галерейд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
Софи Хусум Йоханнесен нь хүчирхэг өгүүлэмж, дуу хоолой бүхий баримтат кино бүтээх шинэлэг арга барилаараа танигдаад буй Данийн залуу кино найруулагч юм.
Хаана: Red Ger Gallery Жуулчны гудамж, Дельта төв 4 давхарт 402 "Улаан гэр галерей"-д
Та сургалтанд доорхи холбоосоор бүртгүүлэх боломжтой.
Холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSflkTtt3vj.../viewform...
Сэтгэгдэл ( 0 )