2025 оны гуравдугаар сараас эхлэн Дээд лигт хэрэгжүүлж эхлэх ВАР шүүгчдийг бэлдэх сургалт 2023 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар олон улсын мэргэжлийн сургагч таван багш хүрэлцэн ирж, 130,5 цагийн сургалтыг Монголын хөлбөмбөгийн холбооны ВАР шүүгчдэд заагаад байна.
Энэ удаад FIFA –гийн VАR-ын сургагч багш, 2006 оны Дэлхийн аваргын шүүгч асан Субхидин Мохд Саллэх өнгөрсөн есдүгээр сарын 20-25-ны хооронд ирж, сургалт өгсөн. Үүний дараа буюу ирэх арваннэгдүгээр сард шүүгчид хуваарийн дагуу финалын шалгалтуудаа өгч, ВАР шүүгчийн лицензээ гардан авснаар Монголын хөлбөмбөгийн холбоо VAR системийг нэвтрүүлэх боловсон хүчинтэй болох юм.
Сэтгэгдэл ( 0 )