Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг U17 насны ААШТ-ий Урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Катарын нийслэл Доха хотод ирж эхний бэлтгэлээ хийлээ.
Манай багийн хувьд F группт Катар, Япон, Непалын хүчирхэг багуудтай нэг хэсэгт ороод байгаа юм. Мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа анхны гарааг Азийн хүчирхэг багуудтай эхэлж байгаа нь манай залууст томоохон сургууль, туршлага болно.
Монголын шигшээ баг эхний тоглолтоо талбайн эзэн Катарын шигшээ багтай, орон нутгийн цагаар аравдугаар сарын 23-ны 17:00 цагаас хийх бөгөөд хэсгийн бусад тоглолтоо аравдугаар сарын 25, 27-ны өдрүүдэд хийнэ. Тоглолтын линкийг тухай бүрт нь оруулах учир үзэгчид маань залуусынхаа тоглолтыг үзэж дэмжээрэй.
17 хүртэл насны шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар болон бие бүрэлдэхүүнд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )