Л.Энхтөрийг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

Монголын үндэсний олимпын хорооны “Алтан-Очир” шагналаар спортын зүтгэлтэн Л.Энхтөрийг шагналаа.

Түүний хувьд 1990 оноос олимпын хөдөлгөөнийг сурталчлан спортын мэдээ, үгийн сүлжээ нийтлүүлж улмаар 1991 оны 11 дүгээр сараас Монголын анхны спортын “Спорт Таймс” сонин эрхлэн гаргаж байв. Мөн 1996-2000 онд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, гадаад, дотоодын уралдаан, тэмцээн зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, ивээн тэтгэж байсан бол 1998 онд Монголын Автомашин, мотоциклийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа ралли хэлбэрээр орон нутагт Сэлэнгэ аймагт болоход гар бие оролцон зохион байгуулалцаж, 2015,2016,2017,2018 оны Мотокроссын УАШТ-ий Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан.

Тэрээр мөн Сэлэнгэ аймагт Хөлбөмбөгийн холбооны ажлыг дэмжиж клуб байгуулах, хөлбөмбөгийн талбай байгуулах ажлаар харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулж, одоогоор 80%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top