УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2024.10.23/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Ганбаатар, биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтад ямар бодлого баримталж байгаа талаар сайд Ч.Номингоос тодруулав.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин түүний асуултад "Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад биеийн тамир, спорттой холбоотой 80 гаруй бүтээн байгуулалт хийжээ. Спорт болон соёлын салбарт ашиглалтад орсон барилга, байгууламжийг тогтмол үйл ажиллагаатай болгох буюу тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтад анхаарч байна. Энэ жил 27 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөж байна. Биеийн тамир, спортын нэгдсэн бодлогогүй явж ирснийг хүлээн зөвшөөрч байна. Мэргэжлийн холбоод, клубуудын зарчимд тулгуурлан бодлогоо боловсруулж байна. Тун удахгүй танилцуулна" гэсэн хариулт өгсөн юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулснаар 2025 оны төсөвт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт ажиллах хүчинд эзлэх төрийн албан хаагчдын тоог жил тутам тодорхой хувиар бууруулах зорилтыг барьж ажиллах ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Спортын бодлого байхгүй гэж юу яриад байгаа юм. Хууль нь байна. Эрх зүйн бусад бичиг баримт бий!
нам төриын нэрээр хулгай хийж бга бүлэг адгийн шааруудыг барьж хорьж хулгай зэлгээг тасда. Хэдэн зулбасгууд шаарууд баялаг хулгайлж цөлмдгийн.уул уурхайн баялаг гаргж бга компни толгойд шаасн хулгайч зулбсгуудыг хулгай хийхийг зогсо.
ЭРХИЙН БАЛАЙ Ч.НОМИН ГУАЙ БОЛЬЖ ҮЗ ЧИНИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГО ОЙЛГОНО ГЭЖ ЮУ БАЙДЫН ХӨГЦӨРСӨН ТАРХИТАЙ МӨНГӨНИЙ АВГАЙ. АРДЫН НАМААС ИЙМ БАЛАЙ АВГАЙ НАР САЛАХГҮЙ ЮМАА. ЦОГЗОЛМАА ОЮУНХОРОЛ ГЭЖ НЭГ ХӨГЦӨРСӨН АВГАЙ НАР АРАЙ ГЭЖ НЭГ ЮМ ЗАЙЛСАН ЧИНЬ ЭНЭ Ч.НОМИН ГЭЖ АВГАЙ ЗАЛГАМЖЛААД ГАРААД ИРЭХ ЮМАА