ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ирэх долоо хоногт ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж, 2022 оны нэгдүгээр сарын 5-нд албадан саатуулж байсан.

Түүнд холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлээд байгаа юм.

Яллагдагч Д.Нямхүү, Д.Бархүү болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 22-ний өдөр хийхээр товлоод байсан ч өмгөөлөгч нарын шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top