Ч.Отгонтуяа залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Албанийн нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Чинболдын Отгонтуяа хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ амжилтанд хүрэх замдаа АНУ, Энэтхэг, Казахстаны бөхийг ялжээ. 

Ч.Отгонтуяа нь Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ба насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медальт тамирчин юм

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.112.53) 2024 оны 10 сарын 27

Бөөсөн тэмцээний хүрэл медальд ямар их ач холбогдол өгч байна аа, кк

0  |  0
Зочин(139.5.219.218) 2024 оны 10 сарын 27

Агуу амжилт гаргажээ, бөхчүүдийн төр засаг гавьяатыг нь нэн даруй өгөх биз ээ, кк

1  |  0
Top