Азийн Хөлбөмбөгийн холбооны (АХБХ) шийдвэрээр клубийн түвшний тэмцээнүүдэд томоохон шинэчлэлт хийгдэж, Азийн хэмжээнд 4 гол тэмцээнийг шинэ бүтэцтэйгээр зохион байгуулахаар болсон. Энэхүү шинэ бүтцэд дараах 4 тэмцээн багтаж байна.
1. AFC Champions League Elite
2. AFC Women's Champions League
3. AFC Champions League Two
4. AFC Challenge League
Энэхүү шинэчлэл нь Азийн клубийн түвшний хөлбөмбөгийг илүү өрсөлдөөнтэй, хүртээмжтэй болгох зорилготой бөгөөд Монгол Улс анх удаагаа AFC Challenge League тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийг хүлээн авсан.
Монголын хөлбөмбөгийн хөгжлийг олон улсын түвшинд ахиулах, клубийн хөлбөмбөгийн нэр хүндийг өргөхөд томоохон үүрэг гүйцэтгэх энэхүү боломж нь Монголын Дээд Лигийн аварга "СП Фалкон клубт олдож, тэд Зүүн бүсийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр албан ёсоор нэрлэгдсэн юм.
Зүүн бүсийн хэсгийн шатанд Монгол Улсыг төлөөлөн оролцох 6 багийн нэг болох "СП Фалконс" клуб гуравдугаар хоргоноос сонгогдсон. Тоглолтууд нь энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд хэсгийн шатны оноогоор тэргүүлсэн 2 баг цааш knockout stage буюу хасагдах шатанд шалгарах юм.
Эх орноо төлөөлөн өрсөлдөх "СП Фалконс" клуб нь Монголын хөлбөмбөгийн спортод өөрийн байр суурийг бататгаж, Монголын Дээд Лигт амжилттай өрсөлдсөөр байгаа шилдэг клубуудын нэг юм. Улаанбаатар хотод төвтэй тус клуб нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үндэсний лигтээ тогтмол сайн амжилт үзүүлж, олон залуу авьяаслаг тоглогчдыг хөгжүүлэн бэлтгэсээр ирсэн.
Сэтгэгдэл ( 0 )