“Монголын орон сууцны ирээдүй 2024” олон улсын форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр (2024.10.28) зохион байгуулж байна.
Энэхүү хурлын зорилго нь Монгол Улсын орон сууц, орон сууцны санхүүжилтийн бодлогын шинэчлэлийн талаар, ялангуяа Монгол Улсын томоохон хотуудын гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан орон сууц, орон сууцны санхүүжилтийн бодлогын шинэчлэлийн талаар өргөн хүрээтэй яриа хэлэлцээ хийхэд оршиж байна. Түүнчлэн Олон улсын шилдэг хэрэгжсэн туршлагуудыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, орон сууцны салбарын тогтвортой туршлагыг нэгтгэх үр дүнтэй хэмээн зохион байгуулагчид онцоллоо.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд байгалийн гамшгийн давтамж, үр нөлөө нь нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын тогтвортой хөгжил нь Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал сорилтуудын нэг болоод байна. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 69 хувь нь хотод амьдарч байгаа энэ тоо 2000 онд 57 хувьтай байсан. Монгол Улс орон сууцны хомсдолтой байгаа ба байгаль орчны тогтвортой байдлын асуудал, бохирдлын өндөр түвшин, байгалийн гамшигт тэсвэртэй байдал зэрэг хот суурин газарт сорилт бэрхшээлтэй тулгарсаар байгаа юм.
Төвлөрсөн суурин газрын орон сууцны хомсдолыг багасгахад Монгол Улсын Засгийн газрын бодлого нь хүн амын 30 гаруй хувьд хүртээмжтэй байхаар зохицуулагдсан. Гэр хорооллын ихэнх өрхөд хүртээмжгүй өндөр барилгууд барихад чиглүүлсэн байна. Монгол Улсад мөрдөгдөж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлтийн тогтолцоог дэмжсэнч гэр хороололд оршин суудаг иргэдэд боломжгүй хэвээр байна. Уг асуудлыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 483 дугаар тогтоолоор гэр хорооллын ногоон байгууламжийн орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар тусгасан.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй орон сууцны шинэ зорилтуудын дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Дэлхийн банк хамтран хоёрдогч хот (Дархан, Эрдэнэт)-ийг ногоон, тогтвортой, орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг сайжруулах шийдлүүдийг судлах чиглэлээр ажиллаж байна. Монгол улсын орон сууцны хямралын хэд хэдэн асуудлыг тодруулж, гэр хороололын барилгууд чанаргүй, дулаалга муутай, байгалийн гамшигт өртөмтгий байдаг талаар судалгаагаар гарсан. Өвлийн улиралд гэр хорооллын өрхүүд байшингаа халаахын тулд их хэмжээний нүүрс хэрэглэж, утаа их гаргаж, иргэдийн, хүрээлэн буй орчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Зөвхөн өндөр барилгад ач холбогдол өгөхөөс гадна гэр хороололд одоо байгаа дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох шийдлүүдийг нэмж орон сууцны нөөцийг нэмэгдүүлэх, орон сууц өмчлөгчдийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хуучин болон шинээр баригдаж буй орон сууцны чанар, тэсвэрлэх чадварыг сайжруулахыг зөвлөж байна.
Судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцлийг сайжруулах дараах шийдлүүдийг санал болгож байна. Үүнд:
Эдгээр шийдлүүдийг хэрэгжүүлэхийн тулд шинэ бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулах шаардлагатай.
Эрэлтийн тал дээр Засгийн газрын тэргүүлэх хөтөлбөр болох Орон Сууцны Санхүүжилтийн Хөтөлбөр (HFP) нь 2013 оноос хойш Монгол банкнаас жил бүр 10,000 орчим шаардлага хангасан өрхийг 6-8 хувийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, 30 хүртэлх жилийн хугацаатай, 30 хувийн урьдчилгаа төлбөртэй олон давхар орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн 25 орчим хувь нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд амьдрахыг дэмжсэн. Харамсалтай нь, тус хөтөлбөрөөс хасагдсан, ялангуяа одоо байгаа гэр орон/өмчөө зарах боломжгүй (хязгаарлагдмал үнэ цэнэтэй), албан ёсны орлогогүй, эсвэл орон сууцны бус амьдралыг илүүд үздэг гэр бүлийн томоохон сегментүүд байдаг. Иймд орон сууцны санхүүжилтийн төлөвлөгөөг дахин боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцны санхүүжилтийн татаасын бүтээгдэхүүнийг илүү өргөн хүрээнд тусгах, дэвшилтэт зорилго, санхүүжилтийн загвар бүхий бусад татаасын механизмыг судлах боломжтой.
Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй эдгээр боломжит шийдэл, саад бэрхшээлийг хэлэлцэж, тодорхой замын зураглалыг боловсруулахад бүх салбарын оролцогч талууд нэг дор цуглана. Чуулга уулзалтын үр дүнд зөвлөмж, тогтвортой байдал, тэсвэртэй байдалд анхаарлаа хандуулж, Монгол Улсын орон сууц, орон сууцны санхүүжилтийн бодлогыг шинэчлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна. Хэлэлцүүлэг, ойлголт, цаашдын лавлагаа, үйл ажиллагааны санал болгож буй стратегийг нэгтгэн дүгнэсэн хурлын дараах тайланг бэлтгэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно. Төр засаг нүдгүй, чихгүй дүлий юм шиг байдагаа хэзээ болих вэ?