Грек улсад зохион байгуулагдаж буй Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.
ДАШТ-ий -57кг жинд барилдсан “Гаруда" академийн тамирчин Ганбаатарын Монголжин хэсгийн барилдаанд Израйль, Панам, Швед тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Унгар улсын тамирчинд ялагдаж, хүрэл медалийн төлөө нутаг нэг тамирчин Э.Шүрэнцэцэгтэй барилдаж, хүрэл медаль хүртсэн бол ДАШТ-ий контакт төрлийн +70кг-ын жинд "Жамп" академийн тамирчин Б.Хонгорзул Украйн улсын тамирчинтай аваргын төлөө тулалдаж, мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэгвэл манай баг тамирчид холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн баярт мэдээг мөн дуулгалаа.
Сэтгэгдэл ( 0 )