"УБТЗ" ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт торгуулийн ял оноолоо

Б.Цог | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, эхэлсэн. 

Улмаар прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.

Ийнхүү хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусаж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж, Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 10 сарын 28

Энэ өмхий шүүгч нарыг яах вэ...

0  |  0
Zochin(66.181.183.193) 2024 оны 10 сарын 28

Arai ch dee.torguul bol arai doromjlol bolno

0  |  0
схах(202.9.41.15) 2024 оны 10 сарын 28

нам төрийн нэр барьж хулгай зэлгээ хийсн адгийн өлөн хог хулгайч шааруудын жангын цутгаа.

0  |  0
Ха ха(172.91.182.247) 2024 оны 10 сарын 28

Авлига аваад бай. Цагдаад баригдвал шүүгчид мөнгө өгөөд л болоо. Багахан торгууль төлсөн болоод л мултарна

0  |  0
Top