“Болор цом-42” наадам арваннэгдүгээр сарын 26-нд болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо болох тов гарчээ.

Энэхүү наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хэн бүхэн 2024 онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны 20:00 цагаас өмнө Монголын зохиолчдын эвлэлийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар илгээх буюу Монголын Зохиолчдын ордонд хүргүүлэх юм байна. 

“Болор цом 42” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагатай. 

“Болор цом-42” яруу найргийн наадмын эхний шатны дүнг 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд зарлах бол цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд болох ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yaj vzeh vv tasalbar (66.181.191.166)  2025 оны 03 сарын 13

Haanaas awah ww

1  |  0
Top