Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-нд болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалдан, алтан медалийн төлөө Олимпын хошой аварга, Дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт, Японы алдар бөх Рисако Кавайтай барилдахаар шалгарч үлдээд байна.
"Ташкент-2014” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Ласвегас-2015” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд ийн ДАШТ-д гурав дахиа алтан медалийн төлөө барилдахаар шалгарч байна.
Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 31-ний 00:30 цагаас эхэлнэ.
Мөн өнөө шөнө эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ чөлөөт чинь одоо хэдэн ДАШТ-тай юм бэ, бараг бүх тэмцээн нь ДАШТ болчихсон юм биш үү, ингэлээ гээд ямар хэрэг байдаг юм бол