Монголын мастер зураачдын нэг С.Рэнцэн агсны уран бүтээлийн “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18:00 цагаас Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн 385 жилийн ой, “Монголын үнэн” сонины 105 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй энэхүү үзэсгэлэнг энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 14-ний хооронд дэлгэн үзүүлнэ.
Амьдралынхаа 50 гаруй жилийг бүтээл туурвилдаа зориулсан энэ эрхэмтэй эн зэрэгцэхүйц байгалийн этюд зурах зураач үгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Түүний “Тугалууд”, “Сүхбаатар хот”, “Халуун сэтгэл, “Ар тайгын бэл”, “Хярааны гол”, “Дулаан хаан”, “Говь гурван сайхан”, “Алтайн хүрэн хайрхан”, “Хар алт”, “Сүүж хайрхан” зэрэг бүтээл нь алтан медаль, оны шилдэг бүтээл шагналыг хүртэж байсныг ном тохимолд олонтаа дурдсан байдаг.
Тэрбээр Москва хотноо 1975 онд зохион байгуулсан уран зургийн симпозиумд оролцон, Москва, Киев, Архангельск хотоор аялахдаа 150 гаруй судалбар зураг бүтээжээ. Түүний бүтээл туурвих арга барил, давтагдашгүй шинж чанарыг “Мастер барилт”-тай нь холбоотой гэж үздэг байна.
Дотор сэтгэл, оюундаа тооцоолчихоод зотон дээр гаргаж тавьдаг мастер барилтаас дахин давтагдашгүй өнгө төрхтэй, реалист дүрслэлүүд бидэнд үлдсэн нь дамжиггүй. С.Рэнцэн Улаанбаатар хотноо дөрвөн удаа, Болгар, Япон, Хятад, Англи, Франц, Чех, Польш, Румын улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
Тосон будгаар гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилаар бүтсэн мастер зураачийн үнэт өвөөс Дүрслэх урлагийн музейд 40, МУЭ-ийн уран сайхны сан хөмрөгт 30 гаруй нь одоо хүртэл хадгалагдаж байна. Нэрт зураач С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 30-ны өдөр 18:00 цагаас Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Хамтран зохион байгуулагч:
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00