С.Цэрэнчимэд ДАШТ-ий хошой мөнгөн медальтан болов

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Албанийн нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-нд болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медалийн төлөө Олимпын хошой, Дэлхийн гурван удаагийн аварга, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа.

Ингэснээр С.Цэрэнчимэд ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ДАШТ-д гурав дахь медалиа гардлаа.

Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв. Рисако Кавай ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа хүртэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top