Хүнсний давсыг иоджуулахад их өртөг зардал шаардагдахгүй бөгөөд үүнийг давс үйлдвэрлэх явцад хангах боломжтой гэж ОХУ-ын Калининград мужийн “Экстра” давс үйлдвэрлэгч “Варница” компанийн үйлдвэрийн мэргэжилтнүүд үзэж байна.
“Хүнсний давсыг иоджуулахад 1 кг давсанд 20-40 мг калийн йод шаардагдана. 1 кг калийн иод нь 50 рубль буюу 1 грамм нь 5 копейкийн өртөгтэй байх юм. Нэг тонн давсанд 20 грамм иод шаардагдах тул зардал нь 1 рубль болно” гэж үйлдвэрийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Иоджуулсан давсыг хүнс даршлахад хэрэглэдэггүй, мөн хоол хүнсийг чанаж болгосны дараа иоджуулсан давсыг хэрэглэх ёстой аж. Учир нь иод цельсийн 98,7 хэм хүртэл халаахад ууршин сарнидаг юм байна.
Оросын эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүнсний давсыг иоджуулах хүсэлт гаргаад байгаа бөгөөд хүнийг иодын дутагдлаас урьдчилан сэргийлэх сайн арга гэж үзэж байна. Сибирийн анагаах ухааны улсын их сургуулийн доктор, профессор Юлия Самойловагийн тэмдэглэснээр, иоджуулсан давсыг зөвхөн иодын харшилтай болон бамбай булчирхайн үрэвсэлтэй хүмүүс хэрэглэж болохгүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )