Польш улсад зохиогдож буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Тодруулбал, охидын 8 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа ("Хөлөгт тоглоом" клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангаад байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )