Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Албани улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын шигшээ баг тамирчид ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна.

Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медалийн төлөө Олимпын хошой, Дэлхийн гурван удаагийн аварга, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдсанаар ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ДАШТ-д гурав дахь медалиа гардсан билээ.

Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв. Рисако Кавай ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа хүртэж байсан юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top