Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан өнөө жилийн дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Орхон аймгийн нутагт байрлах БТСГ-ын харьяа “Олимп” баазад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа билээ. Энэ сарын эхээр “Олимп” баазыг зорьсон жүдочид наймдугаар сарын 12-нд нийслэлд ирэх ажээ. Харин наймдугаар сарын 14-нд Францыг зорихоор төлөвлөсөн байна. Учир нь жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 23-28-нд Францын нийслэл Парис хотноо болно. Дэлхийн аваргад зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн хараахан тодроогүй байгаа гэнэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлбэл аваргын алтан медалиас гадна чансаагаа 500 оноогоор ахиулах боломжтой болох юм. Түүнчлэн мөнгө, хүрэл медалийг 300 ба 200 оноо дагалдах бол тавдугаар байрт шалгарсан тамирчин 100, долдугаар байрт 80 гэхчилэн буурсаар дэлхийн аваргын татамид ганц ялагдсанаар тэмцээнээ дуусгасан ч дөрвөн оноо авах юм байна.
А.Туяа
Zindaa.mn- Үндсэний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )