“Аичи Нагоя-2026” Азийн наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

Япон Улсын Аичи муж болон Нагоя хотноо 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Азийн зуны спортын XX дугаар наадам зохиогдох билээ.

"Аичи-Нагоя 2026" Азийн наадамд ажиллах сайн дурын ажилтны бүртгэл эхэлснийг Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Бүртгэл 2024 оны аравдугаар сарын 21-нээс 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрүүдэд 3 сарын турш үргэлжлэх бөгөөд оролцогч 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх шаардлагатай.

Сайн дурын ажилтнууд Азийн наадам өрнөх хугацаанд тэмцээн зохиогдох газрууд, медиа төв зэрэг байршилд 10 хоногийн турш өдөрт 8 цаг ажиллаж олимпизмын их үйлсэд хувь нэмрээ оруулах юм. Азийн наадамд сайн дурын ажилтнаар оролцсоноор олон талт сургалт, хөтөлбөрт хамрагдаж өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top