Хамтарсан хэлэлцүүлэг боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 02

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 40 жилийн ойг угтсан "Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт эрүү шүүлттэй холбоотой хүний эрхийн зөрчил, гомдлын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, энэ төрлийн гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал, мөн шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар бодит судалгаануудыг онцоллоо.

Мөн хүний эрхийн зөрчил, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг танилцууллаа.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас иргэдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрхээ хамгаалах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай стандарт, шаардлагыг хангасан “Мэдүүлэг авах өрөө”-г улсын хэмжээнд нийт 849 болгон нэмэгдүүлсэн, мөн Эрүүлжүүлэх, саатуулах байрыг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулан үйл ажиллагаандаа ашиглаж буй тухай дурдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top