Дуучин Э.Агиймаа Эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмнэлгийн салбар дахь асуудлыг хөндөн дараах бичвэрийг бичжээ.
Тэрээр хоёр сартай хүүгийн хамтаар дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бор хоолонд ороогүй байгаа хүүхдээ асарч байгаа эхчүүдэд эмнэлгийн хоол өгдөггүй гэх асуудлын тухай "2 сартай хүүтэйгээ дүүргийн эмнэлэгт хэвтсэн юм. Эмнэлгээс хоол өгөхгүй байна гээд юм бодолгүй стори оруулсан чинь олон хүн хурдан эдгээрэй,зарим нь хоол цай аваад очъё гэсэн байсан. Санаа тавьсан,баяр хүргэсэн сайхан сэтгэлтэй хүмүүстээ хүү бид хоёрын зүгээс чин сэтгэлээсээ баярлалаа (Гэрээс эргэлт ирж байгаа болохоор надаа санаа зоволтгүй,хоол ундны хэрэггүй шүү) За тэгээд мессежнүүдээ уншаад суутал олон хөхүүл ээжүүдийн сэтгэгдлүүд бас иржээ.
Эрүүл саруул болоод гардагч одоо болтол сэтгэлдээ гомдолтой байдаг зүйл нь эмнэлгийн хоолны хуваарилалтын асуудал!!! Хэвтэн эмчлүүлж байгаа бор хоолонд орсон хүүхдүүдэд хоол өгдөг дөө. Тэгсэн хөхүүл нярайтай ээжүүд хоол авъя гээд очихоор цааргалаад өгдөггүй нэг тийм сонин ялгаварласан асуудал байна аа. Гүй ээ одоо тэр эхчүүд чинь хоол идэж, хөхөнд нь сүү орж байж хүүхдээ хоолтой байлгана биз дээ.
Хөөрхий хөхүүл эхчүүд нь аяга аа бариад очихоор "Бага сартай нярайд хоолгүй ээ" гээд л горьдоож ичээгээд буцаах юм. Би лав 3 удаа ичингүйрэн хөөгдлөө. Яасан муухай гол зурж хямармаар хогийн мэдрэмж байдаг юм. Харьцаа хандлага, эмнэлгийн байр сав, тоног төхөөрөмж, орны хүрэлцээгээ сайжруулж, жоом, бясаагаа устгадаггүй юмаа гэхэд дөнгөж төрсөн хөхүүл ээжүүдийг горьдоож хөх дэлэнг нь хавдааж байхаар наад нэг шөлөө ахиу хийгээд ялгаварлалгүй бүгдэд нь хүртээчихвэл яадаг юм болд оо!?
Агааргүй орчинд шөнөжин гар хөл нь татаж сарвайтлаа,толгой тархи нь манартал хүүхдээ уйлуулахгүй гэж хичээж, муужирч унатлаа холхилддог хөхүүл ээжүүд сүү сайтай байвал хүүхэд ч хурдан тэнхрээд гарна шд. Эргэлт ирэх ээжүүд ч байна, боломжгүй хоол унд ирэхгүй нь ч бас зөндөө. Тэр хүмүүсийг бодооч ээ. Хүүхдийг их бага настай /сартай/ гэж битгий ялгаварлаач гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна. Эмнэлгийн хоолны хүрэлцээ үнэхээр асуудал юм байна аа.
Цаашид энэ хандлагаа гаргасаар байна гэж бодохоор харамсмаар. За тэгээд эмнэлэгт хэвтэхгүйг хичээж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүүхдүүдийнхээ дархлааг сайн дэмжээрэй. Эмнэлэгт ор байхгүй агаар байхгүй жижиг орчинд шалаар л зулалдаж байгаа шүү!!!" гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Яаж ч хүн шиг асарсан энэ их утаа униар агаарын бохирдол нөлөөлж байгаа даа
хөөрхийдөө эмч нарнь бас өлөн зэлмүүн өвчтний хоолноос хүртэх санаа байдаг л байхадаа
Zuv umiig zorigtoi xelsen bns shdee. Ixenx n xelexgui xocirch bgaashdee. Eruul mendiin yam anxaarmaar umaa!!
хүүхдээ хүн шиг асар,