Азийн залуучуудын наадам Ташкент хотод болно

2024 оны 11 сарын 07

Азийн залуучуудын III наадам 2025 оны есдүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдоно. Тус наадамд Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 45 орны баг тамирчид 22 спортын төрлөөр өрсөлдөх юм.Азийн залуучуудын наадам нь 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.

Монголын баг тамирчид Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй бол 2013 онд Наньжинд зохиогдсон удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Больчих(172.91.182.247) 2024 оны 11 сарын 07

Тэгж шившиг болоод яадгийн

0  |  0
Top