АНУ-ын Лас Вегас хотноо "Гранд мастерс" буюу ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-7 хооронд боллоо. Тэмцээний дөрөв дахь өдөр буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн М2, эмэгтэйчүүдийн F1-F9 хүртлэх, ангиллын тамирчид өрсөлдсөнөөс
Эрэгтэйчүүдийн
- M2 буюу (35-39 нас) - 73 кг-ын жинд өрсөлдсөн Орхон аймгийн "Хангарьд" клубын тамирчин Д.Алтансүх алтан медаль
- M2 буюу (35-39 нас) - 73 кг-ын жинд өрсөлдсөн Орхон аймгийн "Хангарьд" клубын тамирчин Ч.Баярмагнай мөнгөн медаль
- М2 буюу (35-39 нас) +100 кг-ын жинд өрсөлдсөн ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин Б.Жанчивдорж хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн
- F1 буюу (30-34 нас) - 63 кг-ын жинд өрсөлдсөн ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин Ц.Цэрэннадмид алтан медаль
- F1 ангилалын -78кг жинд өрсөлдсөн Дархан-уул аймгийн тамирчин Б.Түмэнцэцэг мөнгөн медаль
- F4 буюу (45-49 нас) +78 кг-ын жинд өрсөлдсөн Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин Д.Цэрэнханд алтан медаль
- F5 буюу (50-54 нас) -78 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Дорждулам хүрэл медаль
- F7 буюу (60-64 нас) - 78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Алтансувд хүрэл медаль
- F8 буюу (65-69 нас) - 63 кг-ын жинд өрсөлдсөн С.Оюунбилэг хүрэл медаль тус тус хүртсэн амжилтайгаар Монголын баг "Лас Вегас-2024" Гранд Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай дуусгалаа.
Сэтгэгдэл ( 0 )