Жүжигчин Сун Жэ Рим 39 насандаа таалал төгсжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар тэрээр Сөүл хотын Сондун дахь орон сууцнаасаа нас барсан байдалтай олдсон бөгөөд үхлийн нарийн шалтгааныг тогтоогоогүй ч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Албаныхан түүний гэрээс хоёр хуудас гэрээслэл, никотины агууламж бүхий бэлдмэл олсон нь ийнхүү таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.
Түүний оршуулах ёслол энэ сарын 14-ны өдрийн 12 цагаас Ёуидо дахь оршуулах ёслолын газар болно.
2009 онд жүжигчнээр дебютээ хийсэн түүнд салбарын уран бүтээлчид нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгэлийн хатгүй хүн байж дээ! Хэдхэн хором амьд явах гэж хэдэн хүн өвчинтэйгөө тэмцэж байгаа бол! Тэгэхэд эрүүл саруул ийм боломжтой хүн! Харамсалтай!
Oh sad r.i.p