BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса Холливудын бүтээл болох "White Lotus" кинонд дүр бүтээсэн.
Ирэх онд цацагдах тус кинонд тоглохдоо найз залуугийнхаа холбоо сүлбээг ашигласан гэх шүүмжлэлд өртөж эхэлсэн бөгөөд саяхан Vanity Fair сэтгүүлд зураг нь нийтлэгдсэн нь ийнхүү шүүмжлэл гарах гол шалтгаан болсон байна.
Уг сэтгүүл жилийн төгсгөлд тухайн жилдээ Холливудэд дуулиан дэгдээсэн арав орчим жүжигчнийг онцолдог. Үүнд Лиса багтсан нь олны эгдүүцлийг хүргэсэн байна. Энэ жилийн хувьд жүжигчин Зендаяа, Глен Пауэлл, Зое Салданья, Николь Кидман, Дэв Пател зэрэг алдартай жүжигчдийг онцолсон бол кино нь цацагдаж эхлээгүй байгаа к-поп уран бүтээлч ийнхүү оны онцлох жүжигчдийн жагсаалтад багтсан байгаа нь олон нийтэд хачирхалтай санагдаж, нөхрийнхөө холбоо сүлбээг ашиглан уг жагсаалтад багтсан байж магадгүй гэх хардлагыг мөн төрүүлж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өөрөө алдартай ш дээ. Бүү атаарх