Бусдын амийг хөнөөсөн этгээдийг нурааж буй барилгад нуугдаж байхад нь ОЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

 

Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас баржээ.

Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.

Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.188.153) 2024 оны 11 сарын 14

Архи үйлдвэрлэлээ нэмэгдүүлж , үйлдвэрлэгчдийг хөхүүлэн шагнаж, ашиг орлогын үүднээс ард түмнээ хордуулж байгаа төр замгийн бодлогыг эсэргүүцэх хэрэгтэй .

0  |  0
Зочин(66.181.164.43) 2024 оны 11 сарын 14

Архи сэтгэцэд нөлөөлөх зүйлд дурлаад живээд байвал бище биенээ алах цаашлаад үндэстэн сөнөх аюултай

0  |  0
Top