МҮОХ-ны гишүүдийн хурлыг арванхоёрдугаар сард хийхээр товлолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр (2024.11.13) хуралдаж, Бүх гишүүдийн хурлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хурлаар “Парис 2024” олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын тайлан, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. 

Мөн хурлаар “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдын зохион байгуулалт, хувцасны тухай санал солилцсон бөгөөд спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн зарим хүмүүсийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнах шийдвэрийг гаргажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.206) 2024 оны 11 сарын 14

Энэ гүйцэтгэх зөвлөл, ер нь МҮОХ-ны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол таарна, өнгөрсөн зун үнэхээр арчаагүй байсан шүү

0  |  0
Top