МҮОХ "Бөртэ чоно" шагнал гардуулах хугацааг товлолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр (2024.11.13) хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцжээ. 

Хурлаар “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдын зохион байгуулалт, хувцасны тухай санал солилцсон бөгөөд спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Мөн Бүх гишүүдийн хурлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтсон ба хурлаар “Парис 2024” олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын тайлан, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. 

Түүнчлэн зарим хүмүүсийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнах шийдвэрийг гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top