Олимп, дэлхийн оддын энгэрт "Алтан од", "Алтан очир" гялалзлаа

2024 оны 11 сарын 15

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр Олимп, Паралимп, дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ дуурсгасан бидний бахархалт баг тамирчид өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор энгэрээ чимлээ.“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нар шагнагдсан бол “Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар хүртлээ.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг “Олимпизмын нэгэн дээвэр дор Олимп, Паралимп нь салшгүй холбоотой. Та бүхний хөдөлмөр, гавьяа хүүхэд багачууд, ард иргэдэд эерэг бүхнийг түгээх гэрэл гэгээ” хэмээн онцлов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top