Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 16

Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 357.5 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртлээ.

Т.Сайфолла хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -120 кг-ын жингийн суулт, таталтын төрөлд медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэрбээр ДАШТ-д дөрөв дэх удаа оролцож, анхны медалиа хүртэж байгаа ба өмнө нь 4-5 байр эзэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top