Монгол Улсын шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн ээлжит тоглолтоо арваннэгдүгээр сарын 21-нд Японы Точиги мужийн Үцүномияа хотод Японы шигшээ багийн эсрэг хийнэ.
Нутаг дээрээ Монголын шигшээ багийг хүлээн авч тоглох Япон улсын шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлаад байна.
Онцлох тоглогчдоос дурдвал, Макото Хиэжима (6), Юки Тогаши (2), Жош Хоквинсон (24), Хиротака Ёши (91), Кай Тойвс (7), Хью Ватанабе (34) нар шигшээ багт багтжээ. Тус тоглогчид Парисийн олимпын наадамд шигшээ багийнхаа хамтаар оролцож байсан юм.
Японы шигшээ багийн хувьд 2023 оны Сагсан бөмбөгийн ДАШТ-д 5 тоглолт хийж, 3 хожил, 2 хожигдолтойгоор 32 багаас 19-р байрт эрэмбэлэгдаж байсан. Мөн “Парис 2024” зуны 33-р олимпын наадамд амжилттай оролцсон билээ.
“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол улсын шигшээ багийн 12 тоглогчид дараах тамирчид багтаж байгаа.
ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БАГ
Монголын шигшээ баг:
Сэтгэгдэл ( 1 )
Япон, Хятад хоёрыг будаа болгоод гарч ирэх болтугай