Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хюн Биний тоглосон HARBIN уран сайхны кино энэ Зул сарын баяраар буюу ирэх 12-р сарын 25-нд нээлтээ хийхээр болжээ.
"The Man Standing Next" болон "Inside Men" зэрэг кинонуудаараа алдаршсан найруулагч Ү Мин Хугийн бүтээл энэхүү кино нь 1909 онд Японы анхны Ерөнхий сайд Ито Хиробумиг хөнөөсөн гэдгээрээ алдартай Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Жун Гэний тухай өгүүлдэг байна.
Уг киноны зураг авалтыг Монгол Улсад хийсэн бөгөөд уг зураг авалтын үеэр түүний хүү (2022.11.27) мэндэлсэн. Шахуу хуваарийн улмаас хүүгээ төрөх үед хажууд нь байж чадаагүй тэрээр шилдэг бүтээл туурвина гэдгээ амлаж байсан билээ.
Киноны нээлт зарлагдсантай холбогдуулан хэд хэдэн постер цацагджээ. Эдгээр зургуудад тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Харбин хотыг зорих үеийг харуулах ба тус кино Торонтогийн олон улсын кино наадамд оролцож, чамгүй өндөр үнэлгээ авсан байна.
Монгол дахь зураг авалтын зургууд
Сэтгэгдэл ( 0 )