Б.Амарбаясгалан спорт хутга шидэлтийн ДАШТ-ээс МӨНГӨН медаль хүртжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18

Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-нд болсон Дэлхийн аварга шалгаруулах спортын хутга шидэлтийн тэмцээнээс Монголын тамирчин Б.Амарбаясгалан нь эмэгтэйчүүдийн 4 метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэй ангилалд өрсөлдсөн Т. Энхтөгөлдөр шагналт байр эзэлсэн байна. Монголын баг байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртжээ.

Минск хотын хөнгөн атлетикийн олимпын бэлтгэлийн улсын төвд болсон энэ тэмцээнд есөн орны баг тамирчид Беларусь, ОХУ, Литва, Латви, Монгол болон бусад хэд хэдэн орны тамирчид оролцож, 34 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэмцээн нь ганцаарчилсан ба багийн төрлүүдээр явагдан, өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд баг тамирчид оролцлоо.Тэмцээнийг Беларусийн Спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Спортын яам, "Оросын спортын сургалтын төв", Беларусь дахь “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар, Беларусийн спортын хутга шидэлтийн холбоо, Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Монгол Улсаа төлөөлөн багийн ахлагчаар, Монголын спортын хутга шидэлтийн холбооны (МСХШХ) Ерөнхийлөгч, “Шиги” компаний ерөнхий захирал Г. Эрдэнэбилэг, тамирчин Б. Амарбаясгалан, Т. Энхтөгөлдөр нар ийнхүү амжилттай оролцлоо. Монголын тамирчид ОХУ-ын Москва хотноо 2022 оны 11 сард болсон спортын хутга шидэлтийн анхны ДАШТ-ий 4 метрийн ганцаарчилсан төрлөөс 1 алт, 1 мөнгөн медалийг 4 метрийн зайн төрөлд хүртэж байсан юм. Ийнхүү Монголын тамирчин Б. Амарбаясгалан нь ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медаль хүртэж, амжилтаа бататгав. Манай тамирчид энэ зайд оновчтой сайн шидэж, өндөр амжилт үзүүлдэг онцлоготой.
 


Монголын тамирчин Б. Амарбаясгалан нь 26 настай. Хүчний байгууллагад ажилладаг. Энэ спортоор 3 дахь жилдээ хичээллэж байгаа ба анх ОХУ-д суралцаж байхдаа хутга шидэлтийн спортоор сонирхон хичээллэн, 2023 онд ОХУ-ын Уфа хотноо болсон ОУТ-ээс ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан ба Монгол Улсын спортын хутга шидэлтийн шигшээ багийн тамирчин ба 2024 оноос МСХШХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

МСХШХ-ны ерөнхийлөгч Г.Эрдэнэбилэг нь 2024 оны ДАШТ-ий шүүгчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж, тэмцээний үеэр Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны Ерөнхийлөгч А.А.Трохов болон бусад улсын албаны хүмүүстэй уулзалт хийн, ажил хэргийн яриа үүсгэн, хутга шидэлтийн спортыг Монгол Улсад эрчимтэй хөгжүүлэх, Монголын тамирчин, шүүгч нарт зориулсан олон улсын сургалт хийх, цаашид олон улсын тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авах чиглэлээр идэвхтэй ажиллаж, харилцаа холбоогоо хөгжүүлсэн байна.

Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг ханган оролцуулахад МСХШХ-ны ерөнхийлөгч Г.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал Г.Гантулга нар санаачлагатай ажиллаж, тамирчны ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, хичээллэх байр талбайг олж өгч, тамирчдыг туршлага суулгах, төвлөрөл тогтоох, тэмцээндээ амжилттай сайн бэлтгэж оролцоход хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэн, ийнхүү эх орныхоо нэрийг өндөр өргөн мандуулахад туслалцаа үзүүлжээ.
 

Эх сурвалж: Монголын спортын хутга шидэлтийн холбоо

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гшү(59.153.86.156) 2024 оны 11 сарын 19

Эргүү малнууд бас байх юмаа хаха

0  |  0
S(59.153.114.64) 2024 оны 11 сарын 19

SADARLI80955877

0  |  0
S(59.153.114.64) 2024 оны 11 сарын 19

XUCHINDUULI BOOBN XXI80955877

0  |  0
S(59.153.114.64) 2024 оны 11 сарын 19

ANUSDI80955877

0  |  0
Зочин (59.153.114.71) 2024 оны 11 сарын 19

Аймаар хүн бна

0  |  0
Аяаяаяаа(103.168.34.162) 2024 оны 11 сарын 18

Пааяаяа ёстой догь хүүхэн юмаа

0  |  0
Top