Нөхөртөө бэлэглээрэй I Доктор хосын жор I Би ААВ болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 24

“Хүүхэд өөрийн хүслээр төрдөггүй, та түүнийг хүсэж, энэ хорвоод авчирсан. Тэр танд өргүй, бас өсгөж өгсний ямар ч ач хариулах албагүй. Та ӨӨРИЙН ХҮСЛЭЭР хүүхэдтэй болсноо ухамсарлаж, бүхий л хариуцлагаа ААВ хүний хувьд ухамсартайгаар хүлээн авч, бие болоод сэтгэл санааны хувьд ХҮҮХДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ байлгах үүрэгтэй...”

Амьдралын “дасгалжуулагч” аавуудыгаа эерэг, ухамсартай аав болоход нөлөөлж, үүрэг хариуцлагыг сануулахад үнэнчээр туслах “Би аав болно” хэмээх шинэ ном худалдаанд гарлаа. Бие давхар эхнэр, дөнгөж төрсөн нярайн амьдралыг удирдах, тэднийгээ хайраар дутаахгүй, эрүүл өсгөж, торниулахад мэдлэг олгох "Би аав болно" номыг анагаах ухааны докторуудын бүтээлүүдийг эмхэтгэн, шинэ аавуудад зориулан хялбаршуулсан хэлбэрээр бичжээ.

Шинжлэх ухааны үндэслэлтэй, ойлгомжтой, тайлбаруудыг маш энгийнээр бичиглэсэн уг бүтээлийг Анагаах ухааны доктор, судлаач, хоёр хүүхдийн аав, ээжүүд болох Т.Түвшинтөгс, Т.Золзаяа нарын хос хамтран бичсэн нь сонирхол татав. 

Залуу доктор Т.Түвшинтөгс Японы “Шиманэ” их сургуульд Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр суралцсан бол түүний гэргий Т.Золзаяа мөн “Шиманэ” их сургуулийн Микробиологийн тэнхимийн төгсөгч.

Ээж бие давхар болохоос өмнө ааваас юу шаардагдах вэ?

Жирэмсэн болсон үеэс эхлэн ааваас юу шаардагдах вэ?

Хүүхэд төрсний дараа хэрхэн эрүүл өсгөн хүмүүжүүлэх вэ?

Хүүхэд төрсөн үеэс эхлэн аав юу хийх нь чухал болох тухай гээд аавуудын алхам бүрд хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл, туршилгыг “Би аав болно” номоос судалж, халаасандаа, машиндаа, цүнхэндээ байнга авч явдаг, дотны зөвлөгчөө болгоорой.

Фэйсбүүк хаяг - Би аав болно

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR UMAR(197.211.59.68) 2024 оны 11 сарын 25

moliyaviy inqiroz tufayli buyragingizni naqd pulga sotish imkoniyatini qidiryapsizmi va nima qilishni bilmayapsizmi? Bugun biz bilan bog”laning va biz sizga buyragingiz uchun yaxshi miqdorda pul taklif qilamiz\n\nElektron pochta: doctorumarclinic@gmail.com\nWhatsApp: 31 684911709\nTelegram: 31 684911709\nViber: 31 684911709\n\nMening ismim Doktor UMAR Men UMAR klinikasida nefrologman. Bizning klinikamiz buyrak jarrohligiga ixtisoslashgan va biz ham davolaymiz\nBuyraklarni sotib olish va transplantatsiya qilish\nTegishli donor.\nBiz Hindiston, Turkiya, Frantsiya, Nigeriya, Amerika Qo”shma Shtatlari, Ma

0  |  0
Top