2026 онд Монгол-Солонгосын хамтарсан “Мюзикл уран бүтээл” үзэгчдийн хүртээл болно

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18

Улсын драмын эрдмийн театрын урилгаар 2026 онд Монгол-Солонгосын хамтарсан "Мюзикл уран бүтээл" хийх төслийн бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын "Сансанмару" продакшны уран бүтээлчид буюу продюсер, уран сайхны удирдагч Ум Дон Юл, Хөгжмийн зохиолч Ким Хе Сан, Хөгжмийн найруулагч Рим Сеён, бүжиг дэглээч Хонг Юсон нартай хамтарсан 5 хоногийн "Мюзикл театрын сургалт" амжилттай болж өндөрлөлөө.

Хамтарсан сургалтын үеэр БНСУ-ын мюзикл салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсын театрын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцахаас гадна Монгол-Солонгосын соёлын онцлог шингэсэн дуу, бүжгээс бүрдсэн бүтээлч сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Ирэх 2025 онд төслийн дараагийн үе шат эхлэх бөгөөд хамтарсан уран бүтээл туурвих бэлтгэл 2026 он хүртэл үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top