"Дайчид" дахиад финалд хүрэх үү? #1

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 19

Ц.Энхтүвшин ("Таван цагариг" сонин)

Одоогоос яг сарын өмнө буюу NBA ( Үндэсний сагсанбөмбөгийн холбоо) лигийн 2024/2025 оны улирлын тоглолтын өмнө "Голден стэйт уорриорз"( Алтан мужийн дайчид) -ийг тун жигдхэн хүчирхэг баг олонтой "Баруун" бүсийн эхний тавд бичигдэнэ гэвэл ихэнх нь инээж, бас олон хүн эргэлзэх байсан биз ээ.

Тэгвэл өнөөдөр 12 тоглолтын дараа "Golden state warriors" 10 хожил,2 хожигдолтой "Баруун" бүсийг тэргүүлж явна.

Мэдээж тэдний өмнө бараг хагас жил шахуу үргэлжлэх урт улирал, чилийсэн 70 тоглолт хүлээж буй болохоор шууд плей-оффт тэдээр эдээр гарна, гарахгүй гэж таамаглахыг оролдох нь утгагүй.

Харин сүүлийн 10 жилд NBA-д хаанчилсан ( 6 финал, 4 түрүү) "Дайчид" улирлын эхний 12 тоглолтын дараа 10-аас дээш хожилтой эхлэхэд ямар үр дүнд хүрч байсан баримт тун сонирхолтой. Тодруулбал,
 

  • 2015-16 он. 12-0. Финалд үлдсэн
  • 2021-22 он. 11-1. Аварга болсон
  • 2014-15 он. 10-2. Аварга болсон
  • 2016-17он. 10-2. Аварга болсон
  • 2018-19 он. Финалд үлдсэн
  • 2024-25 он. ???

Мөн NBA-гийн олон статистик үзүүлэлтээр " Уорриорз" лигид дээгүүр бичигдэж байгаа. Тухайлбал,
 

  • Дундаж оноо: 121.3 (гуравт)
  • Самбар: 49.0 (хоёрдугаарт)
  • Дамжуулалт: 30.3 (нэгдүгээрт)
  • 3 онооны хувь: 39.2 (дөрөвт)
  • Бөмбөг булаалт: 9.8 (дөрөвт)

Үүнээс гадна довтолгооны ( 118.4) болон хамгаалалтын ( 107.9) чансаагаар лигид дөрөвдүгээрт бичигдэж байна.

Тоо, статистик мэдээж ямар нэг зүйл " хэлж" байгаа нь тодорхой. Энэ жилийн NBA-гийн аварга " Бостон селтикс"-ийг талбай дээр нь буулган авсан, мөн дэд аварга "Даллас"-ыг хожсон нь ямар ч багийг хожиход " дайчид" бэлэн буйгаа харуулсан. Дээр нь "Алтан мужийн дайчид"-д аваргын сэтгэл зүй хангалттай бий. Энэ улирлыг ямар үр дүнтэй үдэх бол "дайчид" гэсэн хүлээлт улам их боллоо. Цаг хугацааг хүлээхээс...

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.215) 2024 оны 11 сарын 20

Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.

0  |  0
DR. ADITYA(102.89.69.215) 2024 оны 11 сарын 20

Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.

0  |  0
Зочин(103.57.94.65) 2024 оны 11 сарын 19

Янис л хэрэгтэй. Стефф гэмтвэл 14 15 р байр . Бүсдээ эхний давааг ч давахгүй.Өнөөдөр гэхэд Ганц Харденд хожигдчихлоо. Кавай нь хүрээд ирнэ. Лука Шай нарыг ойрын хэдэн жилдээ давахгүй ээ. НБА гийн анализууд ингэж яриад байхад Бид энд хөөсөрөөд яахав.

0  |  0
Зочин (59.153.114.71) 2024 оны 11 сарын 19

Хөөс томорч байгаад хага үсэрнээ

0  |  0
Би(64.119.30.210) 2024 оны 11 сарын 19

Дайчид аварга болноо урагшаа

0  |  0
Top