Энэ жил 35 нас хүрч буй дуучин Ailee ирэх дөрөвдүгээр сарын 20-нд Netflix-ийн "Single's Inferno" шоуны нэгдүгээр улирлын оролцогч Чой Ши Хүнтэй гэрлэхээр болсон тухай түүний агентлаг A2Z-аас мэдээлжээ.
Тус агентлаг хийсэн мэдэгдэлдээ "Хосууд маань танилцаад, нэг жил орчмын хугацаанд болзож байна. Гүн гүнзгий хайр сэтгэл, итгэлцлийн үүднээс тэд хуримаа хийхээр шийдсэн. Хосуудын гэр бүлүүд тэдний шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний харилцааг олон нийтэд зарласны дараа дэмжиж буйгаа илэрхийлж, халуун дулаанаар угтан авсан шүтэн бишрэгчдэд нь баярлалаа" гэжээ.
Дуучин бүсгүй гэрлэснийхээ дараа дуучныхаа карьерийг үргэлжлүүлэх болно гэдгийг түүний агентлаг онцолж, хуримын бэлтгэл ажил ихтэй байгаа ч тоглолт, цомгийн ажил, нэвтрүүлэгт оролцох зэрэг ажлуудад идэвхтэй оролцох болно гэжээ.
Харилцаагаа шинэ түвшинд гаргах гэж байгаа тухайгаа "Би 22 настайгаасаа эхлэн гэр бүлийнхнээсээ хол байж, хөгжмийн карьер хөөхөөр Солонгос руу ганцаараа нүүсэн. Та бүхнийхээ хайр, дэмжлэгийн ачаар би Солонгост ганцаардалгүйгээр дасан зохицож, өсөж хөгжиж чадсан. Та бүхнийхээ ачаар өнөөдрийн би бий болсон. Одоо энэ их хайраа хуваалцаж чадах хүнтэй учирч, гэрлэхээр шийдсэн. Илүү сайн хүн болж төлөвшиж, амьдралыг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд өмнөхөөсөө илүү хичээх болно. Биднийг хамтдаа энэхүү шинэ аянд хөл тавихад дэмжин, аз жаргалтай амьдраасай хэмээн чин сэтгэлээсээ дэмжиж өгөхийг хүсье" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Солиотой юм вэ, хоёр кимчи хуримлах нь маньд одоо ямар хамаатай байдаг билээ