Талийгаач дуучин Лиам Пэйний оршуулах ёслол боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
6 цагийн өмнө

 

One Direction хамтлагийн гишүүн Лиам Пэйн өнгөрсөн сард Аргентинд амарч байхдаа өндрөөс унаж нас барсан билээ. Түүний оршуулах ёслол орон нутгийн цагаар лхагва гарагт Их Британид болсон бөгөөд оршуулах ёслолд One Direction хамтлагийн дөрвөн гишүүн 9 жилийн дараа анх удаа нэг дор цугларч, талийгаач дуучинд хүндэтгэл үзүүлсэн байна. 

Оршуулах ёслолд тус хамтлагийн анх нэгдсэн шоу болох “X Factor” шоуны шүүгч Саймон Коуэлл сүйт бүсгүй Лорен Силвермэний хамтаар иржээ. 

Лиам Пэйний оршуулах ёслол сар гаруйн дараа ийнхүү болсон нь хэргийн явцтай холбоотой хэмээн эх сурвалжууд дурджээ. Прокурорууд саяхан түүний үхлийг амиа хорлолт гэж үзэхгүй тухай дурдан, тагтны хашлага дээрээс унахдаа ухаангүй байсан байх магадлал өндөр гэжээ. Уг хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байгаа бөгөөд эдгээр хүмүүст 5-15 жилийн ял төлөвлөөд байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top