T-ARA хамтлагийн гишүүн Жи Ён болон бейсболын тамирчин Хван Жэ Гён нарын гэрлэлт эвлэрүүлэн зуучлуулах шатандаа явж байсан. Уг хугацаа дуусч, хосууд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж буй мэдээлэл өнөөдөр хэвлэл мэдээллиийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.
Тэд энэ сарын 20-ны өдөр эд хөрөнгөө хэрхэн хуваах болон бусад асуудлаар тохиролцоонд хүрсэн хэмээн Newsis мэдээлсэн байна. Шүүх хуралд тэдний өмгөөлөгчид л оролцсон бөгөөд олон нийтийн анхаарлыг өөрсдөөсөө холдуулахын тулд ийнхүү төлөөлөгчдөөрөө дамжуулан шүүхийн шийдвэр хүлээн авсан ажээ.
Жи Ёны өмгөөлөгч өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ "Хоёр тал санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадаагүй тул тусдаа амьдарч, улмаар салахаар тохиролцон, шүүхэд салах өргөдлөө өгсөн" хэмээж байжээ.
Тэд 2022 оны хоёрдугаар сард хуримаа хийх гэж байгаа тухайгаа олон нийтэд зарласан бол тухайн оныхоо 12-р сард хуримын ёслолоо хийсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
sondoroo chi khend ch khereggui medee bichikh yum , khenii ch medekhgui iim yumnuudyn asuudal mongolchuudad yamar khamaa bainaa