Жүжигчин Жон Ү Сон хүүхэдтэй болсон тухай найз бүсгүй нь МЭДЭЭГҮЙ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин болох Жон Ү Соны нууц хүүхдийн талаарх мэдээллийг Dispatch дэлгээд байгаа билээ. Загвар өмсөгч Мүн Га Би болон Жон Ү Сон нар энэ оны гуравдугаар сард хүүтэй болсон бөгөөд үүнийг Жон Ү Соны одоогийн найз бүсгүй мэдээгүй тухай мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ. 

Жон Ү Сон нь алдартан бус эмэгтэйтэй жил гаруйн хугацаанд болзжээ. Энэ хооронд түүний хүү мэндэлсэн ба Жон Ү Сон хүүхдийнхээ нэрийг өгч, төрсөн хойно нь асарсан ч Мүн Га Битэй гэрлэхээс татгалзан, бага хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Түүний одоогийн найз бүсгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй мэдээллээс найз залуугаа нууц хүүтэй болохыг мэдэн, багагүй цочролд орсон тухай түүний ойрын эх сурвалж дурджээ. 

Дээрх мэдээллүүд цацагдсаны дараа жүжигчин Жон Ү Сон олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртээд байна. Түүнийг "хоёр нүүртэн" хэмээн цоллож эхэлсэн ба хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, дүрвэгсдэд хандив өгч, улс төрийн шинж чанартай үйл ажиллагаануудад шударга, үнэнч нэгний дүр үзүүлдэг нь бодит амьдралтай нь уялдахгүй байгааг онцолжээ.

Мөн энтертайнмент салбар дахь нэр хүнд нь унаж, дахин сэргэхгүй байх магадлал өндөр байгаа тухай эх сурвалжууд дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top