IU-ийн нэр төрд халдсан этгээдүүдэд ХОРИХ ял оноохыг хүсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Дуучин, жүжигчин IU-ийн тухай гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл тараасан этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авсаар байна. 

Түүний нэр төрд халдсан гэх эмэгтэйн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд прокурорын зүгээс түүнд дөрвөн сар хүртэлх хугацаагаар хорих ял оноох хүсэлт гаргажээ. 39 настай Ким хэмээх уг эмэгтэй 2022 оны дөрөвдүгээр сард IU-ийн хувцаслалт, дуулах ур чадварыг доромжилсон өнгө аяс бүхий дөрвөн сэтгэгдэл бичжээ. Энэ тухайгаа шүүгдэгч этгээд "Би зүгээр л хувь хүний бодлоо илэрхийлсэн. Би бичих чадварт нөлөөлдөг сэтгэцийн эмгэгтэй тул өршөөл үзүүлэхийг хүсэж байна" хэмээн шүүх хурлын үеэр ярьсан байна. Уг хэргийн анхан шатны шүүх хурал ирэх сарын 3-нд болох аж. 

Мөн 2013 оноос хойш түүний тухай сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар 180 орчим хүнээс байцаалт авч, зарим хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тухайлбал, зургаан хүнд торгууль ноогдуулж, гуравт нь сургалтад суух, нэгт нь тэнсэн харгалзах ял зэргийг ноогдуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top