Барилгын "Тусгай зөвшөөрөл"-ийн хэлэлцүүлэг 118 ААН оролцлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Барилгын салбарт өнөөдрийн байдлаар Барилга угсралтын 4275, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 854, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл эрхэлж буй 160, Барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй 337 аж ахуйн нэгж, байгууллага "Тусгай зөвшөөрөл"-ийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байдаг аж. 

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахад гарч буй хүндрэлийг арилгах зорилгоор "Тусгай зөвшөөрөл - Өөрчлөлт шинэчлэлт 2024” Oлон нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ , Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 118 Аж ахуй нэгж байгууллага оролцож, санал хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. 

Энэхүү хэлэлцүүлгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон талын саналыг сонсож, хэлэлцсэн ба оролцогчид дараах асуудлуудад голлох байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. 
 

Тухайлбал, 
 

  • Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэгдэн хэрэгжсэн тул Барилгын тухай хууль, БҮАТЗ-ийн журамд өөрчлөлт оруулах
     
  • БҮАТЗ-ийг шатлалгүй шаардлага хангасан ААНБ-д олгодог болгох
     
  • ХАБЭА ажилтан барлщилгын инженер техникийн ажилтан суурьтай байхыг хасах, цаашид Барилгын ХАБЭА ажилтан бэлтгэдэг болох
     
  • Бусад салбарын болон гаададын мэргэшлийн зэргийг Монгол Улсын барилгын салбарын мэргэшлийн зэрэгт дүйцүүлэн тооцох
     
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНБ№ын гүйцэтгэх удирдлага мэргэжлийн биш бол Барилгын менежмент сургалтын 3 багц сургалтад хамруулах
     
  • ИТА шилжилт хөдөлгөөн, ААНБ-ын тайлан хүлээн авах үйл ажиллагааг ТББ-д шилжүүлэх
     
  • БҮАТЗ-ийн программ хангамжийг шинэчлэн сайжруулах, гэрчилгээ, гэрээг цахимаар олгодог болгох
     
  • Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам зөрчигчдөд хариуцлага тооцох тогтолцоог бий болгож хуулийн хэрэгжилтийг хангах
     
  • Тусгай зөвшөөрлийн тоог бууруулах гэх мэтээр асуудлыг олон талаас нь харах, шийдвэрлэх нөхцөл байдал үүсээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top